Хангайн бүс-Хөвсгөл аймаг “СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023” аяны нээлт 09 сарын 06-нд
2023-09-06
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ НЭЭЛТ
🇲🇳 Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт 2023” аяны Хангайн бүсийн Хөвсгөл аймаг дахь нээлт Мөрөн хотын
📍 Чингүнжавын талбай,
📍 50/100 Eventhall,
📍 Аймгийн музей, Номын сангийн танхимд
2023.09.06-ны 10.00-21.00 цагийн хооронд
тус тус зохион байгуулагдана.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд:
Монгол улсын филармони
Авьяас сургуулийн сурагчдын урлагийн тоглолт
“Соёлын хоймор” концерт
“Хөвсгөл өв, соёл” аймгийн өвлөн уламжлагчид, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг нутгийн зон олонд өргөн толилуулна.
👨‍🏫 Соён гэгээрүүлэх илтгэл:
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор Б.Пүрэвсүрэн “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл” сэдвээр илтгэл
✅ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн:
“Их хаадын ертөнц: Мөнх хаан”,
“Хориг Уулын Эрдэнэс” зэрэг Хуйлдаг самбарын хэвлэмэл үзэсгэлэн, аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд,
“Монголын эзэнт гүрэн-Монголын их хаад” номын үзэсгэлэн,
“Чингис хааны Өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэн, аймгийн нийтийн номын сангийн танхимд,
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Нутгийн брэнд” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд тус тус зохион байгуулагдана.
✅ Бүх нийтийн өдөрлөг хөтөлбөрт:
“Монголын Эзэнт гүрэн” хөлөгт тоглоом, “Цаатны өв, соёл” боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн сургуулиуд, политехник коллеж дээр зохион байгуулна.
✅ Аймаг сумдын соёл урлагийн ажилтнуудад зориулсан уулзалт:
“Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчийн мэргэжил арга зүйн зөвлөгөө” сургалт хөтөлбөрийг Хөгжимт драмын театрын ажилтан, уран бүтээлчдэд,
“Музейн эд өлгийн зүйлийн судалгааны арга зүй, үзүүллэг дэглэлтийн төлөвлөлт” сэдвээр музейн ажилчдад,
“Цаасан баримтат өвийн хадгалалт хамгаалалт” сэдвээр номын сангийн ажилтан албан хаагчдад тус тус зохион байгуулагдана.
# Сэдвүүд
Uncategorized