“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль гурван өдрийн турш амжилттай үргэлжилж өндөрлөлөө.
2023-08-28
Энэхүү наадамд оролцоход тусалж дэмжсэн Хөвсгөл аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав, АЗДТГ, бүх сумдын Соёлын төв, аймгийн ННСан, Төв музей, Хөвсгөл Хүнс компани, Аяны Жолоо ХХК болон дэмжсэн бусад бүх хүмүүстээ талархал дэвшүүлье. Наадмын турш “Хөвсгөлийн отог”- оор зочилсон үзэгч түмэндээ баярлалаа.
Хөвсгөл аймгийн отог үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл түм түжигнэж бум бужигнаж байсныг хэлэх нь зүйтэй. Язгуур урлагийн тоглолтоо чанартай, олны сэтгэлд хүртэл, жинхэнэ тултал үзүүлж чадсан бүх оролцогчдодоо халуун баяр хүргэе. Тоглолтыг өндөр түвшинд үзүүлэхэд гол цөм нь болж чадсан аймгийн ХДТ-ын чадварлаг сайхан уран бүтээлчид, хөгжимчид, бүжигчид, хөтлөгч, хөөмийч нартаа халуун талархал илэрхийлж уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Та бүхнийг хүндэтгэсэн:
Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын дарга Лочиндэмбэрэлийн Батцэцэг
# Сэдвүүд
Uncategorized