“Цэргийн сэдэв”-т дуу дуулаачдын аймгийн уралдаан зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2023-04-04
2023 оны 03 сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 102 жил, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 100 жил, Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ардын жүжигчин, хурандаа П.Хаянхярваагийн нэрэмжит “Цэргийн сэдэв”-т дуу дуулаачдын аймгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Уралдааныг Хилийн цэргийн 0257 дугаар анги, Соёл урлагийн газар, Эрдэнэбулган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн хамт олон хамтран зохион байгуулав.
Тус уралдаан нь ардын авьяастнуудыг цэрэг арми, хил, хилчдийн сэдэвт дууг сурах хөдөлгөөн өрнүүлэх, уран бүтээлээр дамжуулан эх орноо хайрлах, бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, залуу авьяастнуудыг нээн илрүүлэх зорилгоор хоёр үе шаттайгаар 2023 оны 03 дугаар сарын 10-наас 31-ны хооронд зохион байгуулагдлаа.
Уг уралдааны I шатыг сумдын ЗДТГ, соёлын төвүүд орон нутагтаа зохион байгуулж, II шатны шалгаруулалтад 14 сумын 50 гаруй ардын авьяастнууд оролцлоо
Уралдаанд дуулагдсан дуу нь 1921 оноос хойш одоог хүртэлх хугацаанд зохиогдон дуулагдаж байгаа цэргийн сэдэвт дуу болон ард иргэдийн дунд мартагдсан дуунуудыг сэргээн дуулагдаж байсан нь онцлог байлаа.
Уралдаанд нийт 50 гаруй ардын авьяастан өрсөлдсөнөөс
– Тэргүүн байрд Цагаан-Үүр сумын харьяат Б.Пүрэвдаваа
– Дэд байрт Тариалан сумын харьяат Б.Сумъяа
– Гутгаар байр Мөрөн сумын харьяат Э.Цогхүү
– Тусгай байрд Хилийн 0257 дугаар ангийн хөгжимчин Т.Хөвсгөл, Улаан-Уул сумын харьяат Д.Жамбал, Бүрэнтогтох сумын харьяат Б.Баасан нар тус тус шалгарлаа
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 100 жил, Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардын жүжигчин, хурандаа П.Хаянхярваагийн нэрэмжит “Цэргийн сэдэв”-т дууны Гран-при шагналаар Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын сургагч ахлагч П.Сүхбаатар шалгарлаа.
Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.
May be an image of 4 people and people standing
May be an image of 1 person, standing and text
# Сэдвүүд
Uncategorized