Их-Уул сумын соёлын төв

Тус Соёлын төв нь анх 1961 оны 1-р сарын 1-ны өдөр Аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн харъяа МААМСтанцийн “Ажилчны клуб” гэдэг нэртэй байгуулагдсан. Анх 60-н хүний суудалтай, Баян хуур-1, Ёочин-1, Шанз-1 зэрэг хөгжмийн зэмсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1992 оноос тус Клуб нь Соёлын Төв нэртэй болон өргөжсөн. 2007 оноос  6 хүний орон тоотой, 350-н хүний суудалтай үзэгчийн танхимтай болж өргөжин өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Бүтэц орон тоо: 6, Суудлын тоо: 350