Рашаант сумын соёлын төв

Рашаант сумын Соёлын төв нь 1963 онд Улаанбулангийн барилгатай болж Хөвсгөл аймгийн Соёлын хэлтэсийн даргын тушаалаар эрхлэгч Ламжавын Доржпалам, кино механикчаар Дэндэвийн Санга, номын санч Сэнгэсамбуу нарыг томилогдон ажиллаж эхэлсэн байна.

1964 онд сумын соёл урлагийн 3 хоног зохион байгуулагдаж Улсын эрдмийн драмын театрын бүжигчин Дамдинжав, аймгийн Соёлын ордны найруулагч багш Доёддорж нар 30 хүний бүрэлдэхүүнтэй тайлан тоглолт бэлтгэж аймгийн төвд сум орноо сурталчилж байсан.

Сумын соёлын төв нь хамгийн анх 1966, 1967 онд “Дөнгөхөө байлаа”хошин жүжиг 1968 онд “Далан худалч”, 1983 онд сумын залуу сайн дурын уран сайханчид дахин найруулан тавьсан байна. 1972 онд “Дууч бүсгүй” жүжиг, 1989 онд Д. Намсрай өөрийн  зохиол “Алтан түлхүүр” жүжгийг найруулж байжээ. Мөн эрхлэгч Алтанхуягийн үед “Цогзолын цоохор”, “Гэрлийн байцаагч” зэрэг хошин жүжгүүдийг найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгосон байна.

Номын сан нь 8247 ширхэг номын фондтойгоор жилд давхардсан тоогоор 1000-д иргэдэд 3000 гаран номоор иргэд, сурагчдад үйлчилж байна.

2017 онд сумын иргэдийн дунд Бидний үлдээх өв” аяныг өрнүүлж иргэдээс 160 гаран музейн үзмэр эд өлгийн зүйл цуглуулж 2019 онд сумын музейг байгуулан 100 гаран иргэдэд үйлчилж байна. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд 600 гаран үл хөдлөх дурсгал, Хөдлөх дурсгал 100 гаран өвлөн уламжлагч 87-г бүртгэн баримтжуулан ажилласан ба сумын угийн бичгийн хөтлөл 70 хувьтай хөтлөгдсөн байна.

Бүтэц орон тоо: 5, суудлын тоо: 250