УРАГ УДАМ” УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЯН
2023-07-07
Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулдаг “УРАГ УДАМ” УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЯН 2 ДАХЬ УДААГАА ЗАРЛАГДЛАА.
Угийн бичиг хөтлөх аяныг удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд зохион байгуулах ба сум бүр аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллана. Аяныг зохион байгуулсан тайланг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээн авна. Аян зохион байгуулсан арга хэмжээний үр дүнгээр “Шилдэг сум”-ыг шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно.
# Сэдвүүд
Uncategorized