“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрлөө.
2023-11-21
11 сарын 16,17-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газраас “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд тус зөвлөгөөнийг зохион байгуулж соёлын салбарын 26 байгууллагын дарга, албан хаагчид, аймгийн Зураач урчуудын болон Зохиолчдын эвлэлийн төлөөлөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэд оролцлоо.
✅ Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, СУГ-ын дарга Л.Батцэцэг нар үг хэллээ. Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, СУГ-ын дарга, мэргэжилтнүүд, ЗДТГ-ын НБХ-ын мэргэжилтэн Ж.Нарангэрэл болон бусад төрийн болон төрийн бус байгууллагаас илтгэл мэдээлэл хэлэлцүүллээ.
✅ Зөвлөгөөний үеэр “Буга шүтээн” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
May be an image of 1 person, dais and text
May be an image of 2 people, television, map and text
May be an image of 11 people and people studying
May be an image of 10 people and text
# Сэдвүүд
Uncategorized