“Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд байгалийн болон соёлын аялал жуулчлалын контентүүд хийгдэж байна.
2023-01-19
2022 оны 10 сард зохион байгуулагдсан “Ай Ти Эм 2022” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Хөвсгөл аймаг 2023 оны түнш аймгаар тодорч өмнөх аймгаасаа тугаа гардан авсан билээ. Түнш аймаг болсонтой холбогдуулан “Хөвсгөлд зочлох жил 2023”-г “Хоггүй аялцгаая” уриан доор зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нэрлэсэн жилийн нээлтийг Хатгал тосгонд зохион байгууллаа. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдад байгалийн болон соёлын аялал жуулчлалын контентүүдийн зураг авалт хийгдэж байна. Зураг авалтад МУГЖ М.Баярмагнай,  МУСТА дуучин Б.Алтанжаргал тэргүүтэй олны танил эрхмүүд оролцож байна.
# Сэдвүүд
Uncategorized
Онцлох мэдээ