Хүн төрөлхтний соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадамд 21 аймаг, нийслэлээс 1000 гаруй өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, албан хаагчид, алс холын Бүгд Найрамдах Колумби улс тэргүүтэй 12 улсаас 140 гаруй өвлөн уламжлагч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Хөвсгөл аймгаас ардын авьяастнууд, өвлөн уламжлагчид, соёл урлагийн салбарын албан хаагчид зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож нутгийнхаа өв соёлыг таниулан сурталчиллаа.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Хөвсгөл аймгийн 40 гаруй өвлөн уламжлагч оролцлоо.
2024-08-22
# Сэдвүүд
Мэдээ