Бидний тухай
2022-09-12

Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар

Монгол улсын Засгийн Газрын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын  2021.09.02. №А/403 захирамжаар Соёлын хэлтэс байгуулагдсан ба “Аймгийн ЗДТГ-ын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2021.12.14-ний №377 дугаар тогтоолын дагуу Хөвсгөл аймагт “Соёл урлагийн газар” байгуулагдан 11 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь  хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуудан орон нутгийн соёл, урлагийн хөгжлийн стратегийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, соёл, урлагийн байгууллагын мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах,  Соёлын тухай хуулийн 25-дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны онцлог, орон нутгийн соёлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бусад тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.