Чиг үүрэг

Соёлын тухай хуулиас

25 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн соёлын газар, сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны чиг үүрэг
25.1.Аймаг, нийслэлийн соёлын газар соёлын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.1.1.соёлын хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх, иргэний соёлын эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн арга
хэмжээг хэрэгжүүлэх;
7 / 13
25.1.2.соёлын байгууллагын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу төрөөс санхүүжүүлэх, тэдгээрт
дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг авах;
25.1.З.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
25.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн соёлын байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт
тавих;
25.1.5.соёлын статистик мэдээлэл, соёлын байгууллагын тайланг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх.
25.2.Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордон нь тухайн орон нутгийн иргэний соёлын үйл ажиллагаа эрхлэх, бүтээл туурвих,
соёлын ололт, үр шимийг хүртэх нөхцөлийг хангах, орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг сурталчлах, номын сангийн
үйлчилгээ хүргэх чиг үүрэгтэй соёлын боловсрол олгох анхан шатны байгууллага бөгөөд соёл, мэдээллийн төв байна.
25.3.Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны жишиг дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.
25.4.Энэ хуулийн 25.2-т заасан байгууллага үйл ажиллагаагаа дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, олон
нийтийн төлөөлөлтэй хамтран явуулна.