Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж, 1967 онд Музей болон өргөжсөн. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байсан.
Одоогоор сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 13 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Музейн сан хөмрөг цуглуулгад мөстлөгийн үе буюу 10.000-20.000 жилийн тэртээд устаж үгүй болсон аварга том арслан зааны соёо, араа шүд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох зэр зэвсэг, хэрэглэл, хүрлийн үеийн гоёл чимэглэл, ахуйн зүйлс зэрэг үнэт үзмэр арвинтай.
Аймгийн угсаатны бүлгүүдийн өвөрмөц соёл ахуйг илэрхийлэх, оюуны өв бүтээл, урлал, хувцас зүүсгэл, эд хэрэглэл, уламжлалт бөөгийн шүтлэгийн онгод шүтээн, иж бүрэн хуяг, хуур, хэрэгсэл дэлгэн тавигдсан.
Алдарт ДалайЧойнхор вангийн хошууны уран дархчуудын бүтээл, нэрт уран сийлбэрчдийн сийлбэр, төрийн шагналт, гавьяатуудын уран зургуудыг үзэж мэлмий оюунаа баясгаарай.