“Тэсийн голын нүүдэлчид” өв, соёлын наадмын “ХОТГОЙД СУДЛАЛ” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
2023-08-14
“Тэсийн голын нүүдэлчид” өв, соёлын наадмын “ХОТГОЙД СУДЛАЛ” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд:
1. Монгол улсын Ардын багш, УГЗ, доктор, профессор Н.Ганхуяг “Хотгойд түмний урлаг соёлын асуудалд”
2. Монгол улсын СГЗ, доктор, профессор Ч.Дагвадорж “Хотгойд дууны талаар хэлэх хоёр гурван үг” 3. Орон нутаг судлаач С.Лхагва ” Халхын Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны түүхийн зарим асуудал”
4. Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн ЭША, докторант Ш.Мөнхбаатар “Халхын Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны эзэмшил нутгийг нутгийн зургаар тодруулах нь”
5. ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША, Магистр У.Пүрэвжав “Хотгойд эхнэр дээлийн тухай”
6. Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн ЭША, докторант Ц.Жамбалдорж ” Хотгойдын Цэнгүнжавын гэр бүлийн тухай шинэ мэдээ” 7. Удирдлагын академийн багш, докторант Ц.Оюунсайхан” Хотгойд түмний шүтээн Даян бүүвэй хүн чулуун хөшөөний түүх”
8. Орон нутаг судлаач, магистр Б.Баасанжаргал ” Тэсийн голын эхийг зарим сурвалжаар тодотгох нь” 9. Сод-Эрдэм ЕБС-ийн менежер, магистр Т.Наранхүү ” Тэсийн голын уяачид, Тэс адууны онцлох амжилт”
10. Өвөр монголын их сургуулийн докторант Э.Итгэл “Хотгойд нутаг дахь гэр харуулыг тэмдэглэсэн байдлын тухай” / Чин улсын газрын зургийн жишээн дээр/ 11. ДМЦС-ийн багш, Магистр Г.Намсрай ” Хотгойд нэрийн тухай нэгэн санал” 12. Магистр Д.Батцоож “Хотгойдын түүхэнд холбогдох аман мэдээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, цаашид судалгааны цар хүрээг нэмэгдүүлэх, Хотгойд судлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
+27
# Сэдвүүд
Мэдээ