Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн буган чулуун цогцолборт Монголын хамгийн тод дүрслэлтэй буган хөшөөний орой хэсгийг бэхлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны багт Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах, эрсдлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын эрсдлийн шинжээч Ж.Цамбагарав, Чулуун дурсгалын сэргээн засварлагч С.Даваадарь, Жолооч Ж.Молом, Хөвсгөл ОНСМ захирал Х.Рагчаа, СУГ-ын ахлах мэргэжилтэн Х.Баасансүрэн нар ажиллалаа.